МАРТ-8
Охин үрээ хайрла!
Охин үрээ хайрла!
Омогдож загнахдаа ч хайрла!
Охин үрээ хайрла!
Ойворгон зэмлэхдээ ч хайрла!
        Жил бүрийн 3 дугаар сарын 8-ны өдрийг дэлхийн олон улс оронд  Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр хэмээн тэмдэглэдэг билээ. Анх  1908 оны 3 дугаар сарын 8-ны өдөр 15,000 эмэгтэйчүүд ажлын цагийг багасгах, цалин нэмэх, санал өгөх эрхтэй болохоор Нью Йорк хотод жагссан байна. Тэр өдөр дэлхий өнцөг булан бүрд энэ түүхэн үйл явдлыг харж, эмэгтэйчүүдийн асуудал руу эргэж харсан аж. Саяхныг хүртэл эмэгтэйчүүд их сургуульд орох эрхгүй байсан гэхээр аймшигтай байгаа биз.  За тэгээд энэ амралтын өдрүүдээр эрчүүдээ эмээ, ээж, эгч, охин дүү, найз охиноо баярлуулахаа мартуузай. Харин блогт маань зочилсон бүх охид, эмэгтэйчүүддээ доорхи сайхан шүлгээр бэлэг барьж байна.

"МАРТ-8" цааш унших »
Энэ хүн хэн бэ? /Цуврал/
Зигмунд Фрейд (1856-1939)
Австрийн сэтгэл судлаач, психоанализын онолыг үндэслэгч.

Зигмунд Фрейд, шинжлэх ухаанд юу хийсэн хүн бэ гэж...
"Амьдралыг хөтлөгч зүйл ердөө СЕКС" гэж Фрейд хэлснээр анагаах ухаанд нэгэн хувьсгал гарчээ.  
"Энэ хүн хэн бэ? /Цуврал/" цааш унших »
Залуу хүний ШИРЭЭНИЙ НОМ-оос...

Энэ хүн хэн бэ? /Цуврал/

"Энэ хүн хэн бэ?" булан үргэлжилж байна.

Идэвхитэй оролцож үе үеийн суут хүмүүсийн амьдрал ахуй, хувийн зохион байгуулалт, хийж бүтээж ирсэн замнал гээд бидэнд үлгэр жишээч түүх намтартай нь танилцаарай залуус аа.

*Түрүү түрүүчийн булангийн зарим нэг шагналаа аваагүй үлдсэн ялагчид холбоо барьж шагналаа аваарай.

7 Samurai- Akira Kurosawa
Японы алдарт кино найруулагч, продюсер, кино зохиолч Акира Куросава 1910 оны 3 сарын 23-нд төрж 1998 оны 9 сарын 3-нд насан эцэслэжээ. Тэрээр анхны киногоо 1943 онд "Санширо Сугатa" нэртэй гаргасан бол сүүлчийн кино нь 1993 онд "Мададаёо" нэртэй гарч байсан юм. Түүний хамгийн алдартай кинонуудын нэг болох 7 Самурайг  үзсэн үү?    
"7 Samurai- Akira Kurosawa" цааш унших »
Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэв.
Майкл хэзээ ч, хаана ч, тэр там, диваажин гэж байдагсан ч  ганцаардахгүй. Учир нь дэлхийн хүн төрөлхтөн түүнтэй хамт... "You are not alone" дууг нь түүний гэгээн дурсгалд  зориулж залуус дуулжээ.        
"Майкл Жексоны гэгээн дурсгалыг хүндэтгэв." цааш унших »
"Avatar 2009"- Залуус бид эх дэлхийдээ хайртай!
Сайн байцгаана уу, үнэнч эрхэм блогийн найз нар, хүндэт зочид оо Ойрдоо үзэгдэж, харагдаагүй бол уучлаарай. Өчигдөр үзсэн нэг киноноос хуваалцаж гэмээ цайруулъя. Өргөө кино театр, ер нь дэлхий даяар саяхан (18/Dec-2009) нээлтээ хийсэн, алдарт Титаникийн найруулагч James Cameron-ны бүтээл "Avatar" гэж нэг гайхамшигтай кино үзлээ. Нээлтээ хийсэн цагаасаа эхлэн ашиг орлогоороо домогт Титаникийг төвөггүй гүйцсэн нь энэ кино ямар их шуугиан тарьж байгаа шилдэг болохыг нь батлаад өгнө биз ээ. Бүхэл бүтэн 2 цаг 50 минут үргэлжилсэн ч цаг хугацааны баримжаа алдагдуулж чадсан  энэхүү киноны өөрт үлдсэн сэтгэгдлээ товчхон хуваалцъя.        
""Avatar 2009"- Залуус бид эх дэлхийдээ хайртай!" цааш унших »
"Аз жаргалын эрэлд" кино
"Pursuit of Happyness" хэмээх 2006 онд алдарт Gabriele Muccino найруулж бидний хэзээний танил Уилл Смит, өөрийн төрсөн хүүгийн хамт тоглосон киног хүргэе. Магадгүй ихэнхи киноны хорхойтнууд үзсэн байх. Харин та үзээгүй өнгөрсөн бол заавал үзээрэй.  Ялангуяа амьдралын их далайд хөлөө олох гэж яваа залуус бидэнд маш их сургамжтай.
""Аз жаргалын эрэлд" кино" цааш унших »
"Жамаараа яваа ертөнц"
"Эврика!" гэж суут Архимед онгоцонд (ванн шүү ^_^) усанд орж суухдаа хожим өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн нэгэн нээлтийг олоод хашгиран огло харайн гарсан гэдэг. Мань хүн эзэн хаанаасаа "Энэ титмийг цэвэр алтаар хийж үү, үгүй юу мэдээдэх" гэсэн даалгавар авсан юм байна. Ёстой өдөр шөнөгүй толгойгоо гашилгаад ердөө санаа ож ирдэггүй ээ.  Тэгэхээр төмрийн хольцтой титэм арай өөрөөр живэхийг усанд орж суухдаа бодож олсон хэрэг. Хар үгээр хэлбэл аливаа биет өөрийнхөө нягтаас шалтгаалж харилцан адилгүй усанд живэх нь л дээ. Тэгээд л өвгөн эрдэмтэн баярласандаа "Эврика" буюу "ОЛЛОО" гэж орилсон юм байна. Хажуу айлынх нь хүн сонсоод Архимед Эврика гэж орилсон гэж хэлсэн байх гэж би боддог ^_^. Харин би сая нэг зүйл эврикадлаа. Хувьдаа л том нээлт гэсэн үг.

""Жамаараа яваа ертөнц"" цааш унших »
Домогт Битлз
THE BEATLES
Битлз (Англи хэл: The Beatles) нь Английн Ливерпуль хотноо 1960 онд Жон Леннон (ритм гитар, дуучин ), Пол МакКартни (гитар, дуучин), Жорж Харрисон (гоцлол гитар, дуучин), Стюарт Сутклифф (басс гитар), Пит Бэст (бөмбөрчин, дуучин) гэсэн гишүүдээс бүрдсэн хамтлаг байсан юм. Байгуулагдсанаасаа хойш төд удалгүй өөрсдийн төрөлх нутаг болох Ливерпуль хотноо нэр алдарт хүрээд удаагүй байтал хамтлагийн гишүүн Стюарт Сутклифф, Пит Бэст нар 1961 онд хамтлагаа орхиход хүрсэн ч дараа жил нь тэднийг Ринго Старр (бөмбөрчин, дуучин) орж, харин Стюарт Сутклиффийг Пол МакКартни орлон тоглох болжээ. Тэд хөгжмийн түүхэн дэх шүүмжлэгчдээс хамгийн их таашаагдсан, борлуулалтаараа хамгийн амжилттай байсан хамтлагуудын нэг юм.
"Домогт Битлз" цааш унших »
Түүний дуу одоо ч ухаант хүн төрөлхтөний зүрхэнд эгшиглэсээр...
Мемфис дахь дуу бичлэгийн "Sun" студийн эзэн Сэм Филлипс гэгч "Надад ритм энд блюз" дуулж чадах цагаан хєвгvvн олоод ирээч, тэгвэл би Америк орныг эргvvлчихье" хэмээн ярьдаг байж. Филлипсийн энэ мєрєєдєл нь биелэх хувьтай байжээ. Ачааны тэрэгний жолооч хүү Элвис Пресли ээждээ зориулсан дуугаа бичvvлэх гэж студид орж ирсэн нь єнєєх "хєвгvvн" нь мєн байлаа.





"Түүний дуу одоо ч ухаант хүн төрөлхтөний зүрхэнд эгшиглэсээр..." цааш унших »
Grand book 2009
Өнөөдөр » Номын хурим
Интерномын энэ жилийн шилдэг номууд тодорлоо.
Ш.ОЮУНЦЭЦЭГ (2009-12-14)


Оны шилдэг ном шалгаруулах арга хэмжээг “Интерном” номын их дэлгүүрээс гурав дахь жилдээ зохион байгууллаа. “Grand boок-2009”-д өнөө жил  100 ном нэр дэвшүүлснээс 26 нь ийнхүү шигшигдэж  үлджээ.  Оны шилдгээр 11, шилдгийн шилдгээр 10, “Grand book” нэг,  онцлог дөрвөн  ном шалгарсан байна. 

Оны онцлог номоор  “Залуу хүний ширээний ном”, “Монголын их хатдын нууц товчоо”, “Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх нь”, “UPTOWN” сэтгүүл шалгарчээ.

Уг шалгаруулалтыг хийхдээ уншигчдын хэрэгцээ шаардлага хангасан байдал, хэвлэлийн чанар, дизайн, борлуулалтын үнийн дүнг гол шалгуур болгодог аж. Компьютер график, 3D технологи ашиглан хүний биеийн хамгийн нууцлагдмал бүхнийг танд ил болгон харуулсан “Хүний бие” ном энэ жилийн “Grand book”- аар тодорлоо.

Шилдгийн шилдэг 10 номонд “Миний амьдралын түүх”, Оксфорд-Монсудар, “Хүчирхэг уншихуй”, “Эмэгтэй хүний амьдрал хорин наснаас эхэлдэг”, “Хувь заяагаа сонгох нь”, “Ирээдүйг эш үзүүлсэн бошгууд”, “Эртний төвдийн залуужуулах нууц жор”, “Анна Каренина”,  “Нууц”, “Миний анхны ном” багтсан байна.
Шилдэг 11 номоор “Сургамжит өгүүллэгүүд”, “Мөхөшгүй найдварын гал”,  “Тэрбумтан шиг сэтгэ”, “Багшгүйгээр англи хэл сурцгаая”, “Алтангэрэл судар”, “Power Point 2007”, “Өнөөдөр амьдрах зарчим”, “Ногоон нүдэн лам”, “Өглөөний хүн”, “Далд ухамсар бүхнийг чадна” ном шалгарчээ.

Бүх цаг үеийн шилдэг ном, зохиол
Бүх цаг үеийн шилдэг 100 зохиолыг дэлхийн уншигчид, судлаачдын нэгдсэн саналаар маргаангүй шалгарснаар хүргэж байна. Манай номын клуб доор дурдсан номуудын цаана нэг нартай өдөр гарна гэж найдаж байгаа шүү. Тэр цагт дараа дараагийн үедээ нэг ч гэсэн оюунлаг зүйлийг үлдээлээ гэж үзэх үндэстэй л юм. Үүнд эрхэм зочид та бүхний оролцоо чухал юм шүү. Доорх 100, 100 жагсаалтаас уншсан ном байвал үлдээгээрэй.

   
"Бүх цаг үеийн шилдэг ном, зохиол" цааш унших »
РОК-СОНГОДОГ ХӨГЖИМ

Энэ нэг франц хүү алдарт Иохан Пачелбеллийн "Канон"-ыг цахилгаан гитар дээр гайхалтай тогложээ.  Мөн орчин үеийн рок хэмнэлээр Берлингийн филармонитой алдарт Scorpion бас хөг нийлүүлсэн байх юм.

Орчин үеийн хөгжимтэй хослуулсан хэлбэрээр сонсох нь сонгодог хөгжим анхлан сонсогчдод дөхөмтэй болох үүднээс орууллаа. ENJOY!


Номын ертөнцөөр...
Англид маш олон номын дэлгүүр байдаг. Foyles, Blackwell’s, Borders, Waterstone’s гэх мэт олон сүлжээ дэлгүүрүүд байхаас гадна биеэ даасан жижиг дэлгүүрүүд ч олон. Вотерстөүнс (Waterstone’s) нь анх 1982 онд байгуулагдсан, одоогоор Англи улсын хэмжээгээр 300 гаруй салбартай, номын хамгийн том дэлгүүрт тооцогддог юм байна. Тэдний дундаж хэмжээтэй салбар дэлгүүр 30000 номтой байдаг байхад, томоохон салбарууд нь 200000 нэрийн номтой гэнэ. Лондон хотын Пикадилли (Piccadilly) гудамжинд байрлах Вотерстөүнсийн салбар нь Англид төдийгүй Европд ч хамгийн томд тооцогддог аж. Ингээд энэ дэлгүүрээр орж хэдэн зураг дарснаа та бүхэнд танилцуулъя.

"Номын ертөнцөөр..." цааш унших »
(Нийт: 47)